Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх баасан гаригт бизнес эрхлэгчидтэй уулзана. Уулзалтын үеэр Монгол улсад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд Монгол улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх аж. Уулзалт энэ сарын 22-ны өдрийн 14.00 цагаас Төрийн ордонд болно.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ