С.Ганбаатар "бай"-гаа оносонгүй

УИХ-ийн гишүүн С.Ганбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбарын захирал Шио Чин Юү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Рио Тинто” компани Оюутолгой төслийн хүрээнд нэмж зээл авч байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн энэ талаар Дэлхийн банкныхныг санал нэгдэн, тус компанид анхааруулах зөвлөмж хүргүүлэхийг хүсчээ. Гэвч Шио Чин Юү хатагтай “Бид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд төвлөрч ажилладаг. Харин таны тавьсан хүсэлт нийгмийн салбараасаа хальсан тул би өөрийгөө хариулахад тохиромжтой хүн гэхэд эргэлзэж байна” гэсэн юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ