Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Төрийн ордонд өнөөдөр байнгын хороод хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдах бөгөөд Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилэх бөгөөд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд хуралдана. Хурлаар Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг сонсоно.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ