Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад бизнесийн форум болно

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралд оролцож буй Словак улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа Европийн асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчиктай Шадар сайд Д.Тэрбишдагва уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улс нь олон жилийн уламжлалт харилцаатай Словак улсыг манай улсын найдвартай түнш, гурав дахь хөрш гэж үздэгээ Шадар сайд онцолсон юм. Хоёр тал боловсролын салбарт хамтран ажиллах талаар ярилцаж, манай хоёр улс ардчилал зах зээлд шилжихэд хоёулаа амаргүй  замыг туулж ирсэн тухайгаа ярилцаж туршлага солилцлоо. Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнийгээ Словакийн Шадар сайдад дуулгаж, дэмжиж ажиллахыг хүссэн юм. 

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ