СЕХ өнөөдөр хуралдана

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо буюу Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын талаар СЕХ өнөөдөр хуралдаж, маргааш УИХ-ын даргад сонгуулийн дүнг өргөн барина.
Энэ сарын 14-ний ням гарагт дахин санал хураалт болсон бөгөөд тойргийн хороо хуульд заасан хугацаа буюу санал хураалт явагдсанаас 14 хоногийн дотор СЕХ-нд тогтоолоо хүргүүлсэн байна. Дахин санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхийн санал авч, тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байгаа. Харин АН-ын зүгээс дахин санал хураалтын явц хууль зөрчсөн хэмээх гомдол гаргасан билээ. Гэхдээ тойргийн хорооны даргын тайлбарлаж буйгаар 2013 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт нь УИХ-ын 2012 оны сонгуулийн үргэлжлэл тул тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой гэсэн тайлбар хийгээд байгаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ