МАН-ын гишүүдийг Бага чуулганы гишүүнээр сонгожээ

МАХН-ын Бага хурал үргэлжилж байна. Гэхдээ энэхү хурал хууль зөрчиж байгаа гэнэ. Учир нь тус намын удирдлагууд болох МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар нар үгсэн хуйвалдаж чуулганы дэгийг зөрчин, МАН-ын гишүүдийг Бага чуулганы гишүүнээр сонгон МАХН-ын анхны гишүүдийг хассан байна. Бага чуулганы гишүүнээс хасагдсан хүмүүсийн дотор улстөр судлаач Л.Эрдэнэтуул, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч н.Оюунбилэг тэргүүтэй 40 гаруй гишүүн хасагдсан юм байна.Энэ ажиллагааг Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар гардаж гүйцэтгэж байгаа аж.


Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ