Д.Дэмбэрэл: Хариуцлага хүлээх эзэн бол Засгийн газар

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байгаа. Тэрбээр энэ бүх алдаа завхралд хариуцлага хүлээх эзэн байхгүй учир хариуцлага хүлээж байна хэмээн өргөдлөө өгсөн. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өнгөрч байгаа 2013 оны төсөв маш их хуудуутай болсон. Засгийн газар "Бид маш их ажил хийнэ, шинэчилнэ" гэж хэлээд асар их өндөр төсөв батлуулж авсан. Үүнийгээ "Хөөсөрчихлөө" гэж тайлбарлаад байгаа юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн жилийн төсвийг олонхи дэвэргэн сэтгэлээр баталсан. Чуулганы хуралдаанаар дахин оруулж, тодотгол хийж зассан. Тийм учраас үүний хариуцлагыг одоогоор ямар нэгэн хүнтэй тооцоогүй явж байгаа. Үүнийг хүнтэй гэхээс илүү Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Энэ жилийн төсөв ийм байдалтай болчихсон байгааг бас л Засгийн газартай тооцох хэрэгтэй. 2014 оны төсвийг нэг улирлын хэмжээтэй батлачихаад дахин оруулж ирнэ гэж гарч байгаа нь хариуцлагагүй явдал. Хариуцлагагүй явдлын хариуцлагыг тодорхой эзэд хүлээх ёстой. Энэ нь хэн бэ гэвэл Засгийн газар" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ