О.Баасанхүү: Р.Амаржаргал гишүүнтэй уулзсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Р.Амаржаргал гишүүний талаар байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр "Энэ бол миний байр суурь биш МАХН-ын байр суурь. Р.Амаржаргал гэдэг хүн бол хэдийгээр манай өрсөлдөгч намын гишүүн ч гэсэн бидний хувьд гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг нь дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монголын төрд хэрэгтэй хүн. Өөрөөр хэлбэл энэ хүний туршлага, мэдлэг, ёс зүй нөгөө талдаа ямар үед Монгол Улсын Ерөнхий сайд болж төрийн хямралыг зогсоож байсныг мартах ёсгүй. Тиймээс энэ хүнийг гишүүнээс чөлөөлөгдсөний дараа түүнээс илүү хүн УИХ-д орж ирнэ гэдэгт эргэлзэж байна. Би Р.Амаржаргал гишүүнтэй уулзсан. Уулзаад, таны ярьж байгаа зүйлүүдийг дэмжиж байгаа ч, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тань дэмжихгүй байна гэдгээ хэлсэн" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ