АН-ын жигүүр нэр, тамгаа авч чадахгүй байна

АН-д байгуулагдсан жигүүрийнхэн өнөөдрийн хүртэл албан ёсны нэртэй болоогүй, тамга тэмдгээ баталгаажуулж чадаагүй байна.

Учир нь АН-ын дүрэмд фракц, жигүүрийн асуудлыг тодорхой тусгаагүй байдаг аж.

Тус жигүүрийнхэн "Ардчилсан намын жигүүр" гэдэг нэрийг авах саналтай байгаа ч намаасаа зөвшөөрөл авах ёстой болж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийнх нь хариу ирээгүй байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ