Эдийн засгийн чиглэл рүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзлээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл авчээ. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн төсөл дээр анхаарал хандуулж, тусгайлсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Тиймээс бүлгээс байр суурь болгон барьж байгаа шийдэл хуулийн төсөлд хэр сайн орж байгаа талаар мэдээлэл авсан байна. Түүнчлэн Засгийн газрын байгууллага, агентлагийн удирдлагуудыг урьж, 2013 оны ажлын гүйцэтгэл ямар явж байгаа, 2014 оны ажлын төлөвлөгөө, ерөнхий дүр зургаа хэрхэн харж байгаатай танилцдаг. Энэ хүрээндээ Гаалийн ерөнхий газар, Татвар ерөнхий газрын удирдлагуудын мэдээллийг сонсчээ.2013 онд эдийн засагт тодорхой хүндрэл үүсч, төсөвт тодотгол хийсэн. Тэгвэл төсвийн орлого бүрдүүлдэг гол байгууллагууд яаж харж байгаа, хүндрэл бэрхшээлээ шийдэх арга хэмжээг хэрхэн үзэж буйтай холбогдуулж мэдээлэл сонсох ёстой гэж үзжээ. Тиймээс "Шударга ёс" эвслийн бүлэг сүүлийн үед эдийн засгийн чиглэл рүү анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг байр сууринд хүрсэн байна.
2014 оны төсвийг хэлэлцэж байх үед Өрийн удирдлагын болон Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай оруулж ирэхээр Засгийн газарт чиглэл өгсөн. Тэгвэл бүлгийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Улаан Өрийн удирдлагын тухай хуулийн үзэл санаатай холбоотой мэдээлэл хийжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ