УИХ-ын Тамгын газар ирэх оны төсвийг санаатайгаар зассан уу

Засгийн газраас ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулсан боловч УИХ дээр унасан юм. Учир нь энэхүү хуулинд өөрчлөлт оруулсан бол ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ий 60 хувьд хүрэх байсан юм. Үүнийг МАН-ын бүлгийн зүгээс эрс эсэргүүцэж, ялалт байгуулаад байсан юм. Гэтэл өнгөрсөн баасангаригт УИХ-ын гишүүдэд тараасан 2014 оны төсвийн эцсийн найруулгад ДНБ-ий 60 хувьд байхаар тусгасан байна. Угтаа бол нийт өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувьд байхаар хуульчлан баталсан. Яагаад ийнхүү засч 60 хувь болгосон нь анхаарал татаж байна хэмээн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ