О.Баасанхүү Ерөнхий сайдыг мессежээр "ална"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрын 122 тоот тогтоолын асуудлаар өгчээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын төсөв, орон тоог УИХ шийдэх эрхтэй ч энэ тогтоол дээр "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн төсвийг хамт шилжүүл, орон тоог нь өөрчил" гэж заажээ. Харин үүнийг нь н.Сарантуяа гэдэг шүүгч хянаад "Засгийн газар өөрөө тогтоолоо хүчингүй болгох" ёстой гэж үндсэн үүргээсээ татгалзаад байгаа аж. Үнэн хэрэгтээ үндсэн үүрэг нь Засгийн газрын тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянах байсан байна. Харин О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдад энэ талаар удаа дараа ханджээ. Тиймээс эцэст нь 7000 мессеж явуулах хөдөлгөөн өрнүүлэхээр болсон байна. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан "Та 122 тоот тогтоолоо хүчингүй болгооч. Бидэнд шорон хэрэггүй. Эмнэлэг хэрэгтэй байна" гэсэн мессежийг түүний утсанд явуулах юм байна. Нөгөөтэйгүүр Чингэлтэй дүүрэгт нэгдсэн болон мэс заслийн эмнэлэг байхгүй байгаа учир Төрийн ордны хажууд байгаа газрыг эмнэлэг болгуулах хүсэлтээ тэмцэл болгож байгаа юм байна. Түүнчлэн энэ мессежийг Н.Удвал сайд болон Ц.Нямдорж гишүүнд явуулахад МАХН-ын залуучууд, оюутнуудын хүчийг дайчилж, тэдний гар утсанд залхтал нь явуулахыг уриалаад байгаа юм. Тиймээс О.Баасанхүү гишүүн Төрийн ордны хажууд байгаа эмнэлгийг аврахын тулд мессежний хөдөлгөөн эхлүүлэхээр болсон нь энэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ