Прокурорын дэргэдэх Мөрдөх алба татан буугдаж байгаа

МАН-ын бүлгийн ээлжит хурал дээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албаны тухай хуулиар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Н.Энхболд "С.Тэмүүжин сайдаас Мөрдөх албаны тухай хуулийн талаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч байгаа. Бүлгийн байр суурь гэвэл Гэмт хэргийн тухай хууль, процессын хуулиа баталсны дараагаар Мөрдөх албаны тухай хуулийн төслөө оруулах нь зөв гэж үзэж байгаа. Салбарын сайдын хэлснээр бол Мөрдөх албаны тухай хууль бүтэц зохион байгуулалтын хувьд цаг хугацаа их орох учраас түрүүлж батлуулах шаардлагатай. Гэмт хэргийн тухай хууль болон холбогдох хуулийн төслийг арванхоёрдугаар сард өргөн барина гэсэн" гэв.

"Мөрдөх албаны тухай хуулиар бол Прокурорын дэргэдэх Мөрдөх алба татан буугдаж байгаа. АТГ-ын Мөрдөх албатай нэгдэж шинэ бүрэлдэхүүнтэй ажиллах эхэлнэ. Тагнуулын ерөнхий газрын тусгай алба урьдын адил үүргээ гүйцэтгэх учиртай". Мөрдөх албаны хуулинд орж буй энэхүү өөрчлөлтийг МАН-ын бүлэг дэмжиж мөрдөх алба олон бус цомхон, улстөрчид, хэн нэгний хараат бус байдлаар ажлаа явуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ