Ерөнхийлөгч иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн жил бүр нийслэлийн иргэдтэй хийх уламжлалт уулзалт ирэх сарын 4-ний 11:00 цагаас Төрийн ордны Их танхимд болно. Уулзалттай холбогдуулан нийслэлийн иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавих асуулт, санал хүсэлтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн “1200”, “1234” тусгай дугаарын утас, иргэдийн санал, өргөдөл гомдол хүлээн авах www.ub1200.mn цахим хуудас, www.ulaanbaatar.mn цахим хуудсаар болон “Иргэд хүлээн авах төв”-д хүлээн авч байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ