"Эрүүгийн хэрэг үүсгээд эхэлдэг нь гайхалтай санагддаг"

“Монгол газар” компани болон Ерөнхий захирал Ц.Мянганбаяртай холбоотой хэргийг УМБГ-т шалгаж байгаа талаарх мэдээлэлхэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар “Монгол газар” компанийн Ерөнхий захирал Ц.Мянганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Өвөрхангай аймагт өнөөдөр маш олон жижиг аж ахуйн нэгж ажиллаж байгаа. Гэтэл манай компанитай холбоотой жижиг аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх ажил хийх болохоор шалгаад, эрүүгийн хэрэг үүсгээдэхэлдэг нь гайхалтай санагддаг. Өөрөөр хэлбэл, хуучин угаачихсан хаягдлыг алттай юутай нь шороонд нь булаад хаях хэмжээний баян тансаг байдалд бид харааханхүрчихээгүй. Тиймээс л хаягдлыг угааж байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Асуудлыг хуулийн дагуу шийдэх биз ээ. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ингэсэн, тэгсэн тэгж яримааргүй байна" гэжээ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ