Эрх зүйн шинэтгэлийн талаар хэлэлцэнэ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Хуульчдын танхимд зохион байгуулна. Дугуй ширээний ярилцлагад Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч, Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцохоор болжээ. 1998 оноос эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн тухай ярилцаж, Эрх зүйн шинэчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудал, цаашдын зорилгыг авч хэлэлцэнэ. Тус ярилцлагыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нээж үг хэлэхийн зэрэгцээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл хөтлөн явуулах юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ