УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Энэ асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгаж, Р.Амаржаргал гишүүний суудалдаа үлдэх эсэхийг шийдвэрлэх юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ