А.Бакей: Хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.
-Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ талаар?
-Р.Амаржаргал гишүүний асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баасан гариг бүр ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд багтаагүй. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Р.Амаржаргал гишүүн өөрөө хүсэлт гаргаж, бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг нь хэлэлцэж өгнө үү хэмээн хандсан учраас байнгын хороо хэлэлцэх эсэхээр санал хураасан боловч олонх нь хойшуулах саналтай байсан учир хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдгийг баталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
-Ирэх долоо хоногт энэ асуудлыг шийдвэрлэх үү?
-УИХ-ын тухай хуульд гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд тэд хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болж байна. УИХ-ын даргын зөвлөл тухайн долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулбал, хэлэлцэнэ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ