Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярынболон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярынболон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонийн саналаар энэ төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ