"Р.Амаржаргал гишүүн зүй ёсны шаардлага тавьж байна"

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд "УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. Энэ хүсэлтийг нь байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. АН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүн гэдгийг байнгынхороон дээр ярих хэрэггүй. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд УИХ-д хариуцлага хүлээж сууж чадахгүй гээд өргөдлөө өгч байгаа. Үүнийг нь нам руу татаж, шийдэл гаргах зохимжгүй. Энэ асуудлыг санал хурааж, шийдэх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ