Р.Гончигдорж гишүүн Цагаан сараар тав хоног амрах санал гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Цагаан сарын баярынхаа утга учрыг сайн бодож цогцоор нь харвал амралтын өдрийг нэгээр нэмэх биш бүр гурваар нэмж, нийтдээ таван өдөр амардаг болгох нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд үндэсний ёс уламжлалаа сэргээн хөгжүүлэхэд чухал юм гэсэн үндэслэлээр зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч олонхын дэмжлэг аваагүй тул саналаа татсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ