Ж.Батзандан Р.Бурмаа гишүүнийг шүүмжлэв

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болов. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өргөдлийн байнгын хорооны ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа учир долоо хоног бүр хуралддаг байх хэрэгтэй. Гэхдээ энэ ордонд биш, ард түмний дунд хуралдах ёстой. Ингэснээр Өргөдлийн байнгын хорооны ажил харагдана. Нөгөөтэйгүүр хариуцлагагүй байгаа нөхдийг авчирж байгаад хариуцлага тооцдог байх нь чухал" хэмээн байр сууриа илэрхийлэв. Өргөдлийн байнгын хороог УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахладаг.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ