Д.Ганхуяг санаачилсан хуулиа эргүүлэн татлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч хуулийн төслөө эгүүлэн татлаа. Хууль санаачлагч Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хуулийн төслүүд дээр эргэж харах асуудал байна. Тиймээс хуулийн төслөө эргүүлэн татаж, энэ бямба гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ. Ингээд ирэх долоо хоногт дахин оруулж ирнэ” гэсэн санал гаргасан юм.

Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ