"Үндсэн хуулийн Цэц ард түмнийхээ төлөө явахаа больж"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр зарим УИХ-ын гишүүн санал шүүмжлэл хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн цэц ард түмнийхээ төлөө явахаа больж. Цэц ард түмнийхээ сонгох эрхийг улстөрчидтэй хаасан. Одоо олон түмний төлөөллөө шүүх бүрэлдэхүүнд оруулъя гэхээр ард түмний өмнө далайж байна. Яагаад шүүх бүрэлдэхүүнд олон түмний төлөөлөл орж болохгүй гэж. Цэц ард түмнийхээ эсрэг босч байна. Бид иргэдийн төлөөллөө нядалж болохгүй. Төлөөлөл гэдэг юмнаас цэц яагаад жийрхээд байна вэ?" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ