"Бид ямар улс оронд амьдраад байна вэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр зарим УИХ-ын гишүүн санал шүүмжлэл хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бид ямар улс оронд амьдраад байна вэ. Өнөөдөр бид гурван засаглалтай гэдэг. Гэтэл шүүх нь шүүх шиг байж чадаж байна уу. Шүүхийг шүүх шиг болгохын эсрэг байна гэсэн хардлага төрлөө. Үндсэн хуулийн цэц итгэл төрүүлэхээр ажиллахгүй байна шүү. ҮХЦ-ийн гишүүд байнга хэл ам таталдаг. Шүүх өнөөдөр шударга шийдвэр гаргаж байна уу гэдгийг харахад эргэлзээ төрж байгаа" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ