"Бодь групп"-ийн зөрчлийг АНУ, Израйлийн харилцаатай зүйрлэв

Монголын хамгийн том группт тооцогддог "Бодь" групп тарж, хувь эзэмшигчид нь хөрөнгөө албан ёсоор хуваан авсан. Тодруулбал,УИХ-ын гишүүн Л.Болд "Бодь" цамхаг болон "Бодь" даатгалаа авч, УИХ-ын гишүүн М.Зоригт, "Голомт" банкны ТУЗ-ий дарга Д.Баясгалан нар "Голомт" банкыг хамтран эзэмшихээр болсон юм. Тэднийг удаан хугацаанд зөрчилдсөний эцэст хөрөнгөө хувааж, асуудлаа шийдлээ гэх мэдээлэл тарж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Зоригт энэ талаар нэгэн сонирхолтой тайлбарыг хийжээ. Тэрээр "Бодь", "Голомт" банкны хувь эзэмшигчдийн харилцааг АНУ, Израйльтай зүйрлэсэн байна. Тодруулбал, "АНУ, Израйль хоёрын чин зорилго нэг. Нэг зорилготой, нэг ажил хийж байгаа хүмүүсийн хооронд гэр бүлийн хүмүүс шиг цай тойрсон маргаан байдаг. Тийм л зүйл болж байна. Бид хоёр дуртай үедээ утсаар ярьдаг. "Бодь" группийг үүсгэн байгуулж байхад бидний тавьж байсан зорилт хэвээрээ байна уу, хэвээрээ байна. Ажил хийж байгаа хүмүүст яриа хөөрөө үүсч л таарна" гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ