Олонхи, цөөнх гэлгүй хамтран ажилламаар байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр өндөрлөсөн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Тавьж байгаа зүйл нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьж байгаа асуудлаар олонхи, цөөнх гэлгүй хамтран ажилламаар байгаа юм. Төрийн бүтцийг данхайлгахгүй байх хэрэгтэй. Орон тоо нэмэхгүй байх тал дээр Ерөнхий сайд, Засгийн газар хатуу бодлого баримаар байгаа. Тиймээс бүтэц, орон тоон дээр дүн шинжилгээ хийгээд санал гаргавал би лав хувьдаа дэмжинэ" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ