Ц.Элбэгдорж: Таньж байна уу гэтэл хүү минь байсан


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өчигдөр эх орондоо ирсэн билээ.
Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Энэ үеэр Ц.Элбэгдорж "Өмнөд Судан улсад есөн сар үүрэг гүйцэтгээд ирж буй энхийг сахиулагчдын сүүлчийн ээлжийг угтаж авлаа. Хүү минь бас ирлээ. "Таны хүү Э.Эрдэнэ ёслолын хамгийн сүүлд ирж үнсүүлнэ" гэж ёслолын албанаас надад хэлсэн юм. Энхийг сахиулагчдад медаль гардуулж байтал нэг нь "Таньж байна уу" гэхээр харсан чинь есөн сар хүлээсэн хүү минь байв" гэлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ