Говь-Алтайд нөхөн сонгууль болно

Говь-Алтай аймагт нөхөн сонгууль болно. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх Говь-Алтай аймагт 2012 онд болсон орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг шүүж,маргааныг тасалсан байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна.
Нөхөн сонгууль явуулахын тулд тус аймгийн Сонгуулийн хороог сэргээн байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 19-нд дахин сонгуулийн санал хураахаар товложээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ