"Намуудыг суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлдэг байя"

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс улс төрийн намуудын санхүүжилтын тухай хууль болон Эрдэс баялагийн бодлогын баримт бичгийн талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Энэ удаагийн гол асуудал бол УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Намын санхүүжилтын тухай хууль юм. Бие даагчдын зөвлөлөөс барьж байгаа байр суурь бол намууд бодлогын байгууллага байх ёстой, бодлогоо боловсруулж, ард иргэдээс дэмжлэгийг нь авдаг байгууллага байгаач ээ, гишүүнчлэлийн байгууллага байхаа болиоч оо гэдэг саналыг дэвшүүлж байгаа юм. Намуудын гишүүнчлэлээс болж гэр бүл дотор үл ойлголцол үүсч байна. Монголын ард түмэн талцаж хуваагдаж байна. Энэ өөрөө намын үндсэн зорилго биш шүү дээ. Намын санхүүжилтыг компаниуд, хандивлагчдаас авах нь буруу. Дараа нь тэр нам сонгогдож гарч ирчихээд компани, хандивлагчддаа хариу барихын тулд төсвийн мөнгийг үрэн таран хийдгээ одоо болимоор байна. Намуудыг авсан суудлынх нь хэмжээгээр төсвөөс санхүүжүүлдэг байя. Тэгсний үндсэн дээр ямар ч хандив авдаггүй байя.
Мөн намууд өмчгүй баймаар байна. Ийм байр суурийг бие даагчдын зүгээс дэвшүүлж байгаа юм" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ