Байгалийн нөөц ашигласны татварыг бууруулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудалд байр сууриа нэгтгэлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна. Уг хурлаар Агаарын бохирдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн бөгөөд мэргэжилтнүүдийн саналыг авах ёстой гэж үзжээ. Мөн Алтны ил, тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж, Оюутолгойн роялти татварыг ихэсгэж, байгалийн нөөц ашигласны татварыг 2,5 хувь болгох байрь суурьтай хэвээрээ байгаа аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ