Ерөнхий сайд Архангай аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Архангай аймагт ТҮЦ машиныг суурилуулах ёслолд оролцоно. 2013-2014 оны хооронд нийт 74 ТҮЦ машиныг байршуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнээс 36 нь Улаанбаатарт, 38 нь аймгийн төвүүдэд очих юм. ТҮЦ машин нь Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлуудаас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хамгийн сайн ажилд тооцогдоод байгаа.
Ерөнхий сайд нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ