Н.Энхбаяр дахин хагалгаанд орно

БНСУ-ын Сөүл хотод эсийн алдагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал дээрдэж байгаа ч дахин хагалгаанд орохоор болжээ. Тэр нь чухам ямар төрлийн хагалгаа гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаяр одоогоор чихний болон шөрмөсний хагалгаа хийлгэсэн нь амжилттай болсон бөгөөд энэ нь дөрөв дэхь хагалгаа нь болох гэнэ. Тэрээр БНСУ-д эмчлүүлсэн хоёр сарын хугацаанд1.5 кг жин нэмсэн аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ