МАН-ын бүлгийн даргыг баривчлан хорьжээ

Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг өчигдөр бүлгийн хурал дээрээс нь хүчний байгууллагынхан баривчлан хорьсон байна. Учир нь өнөөдрийн ИТХ-аар ирэх оны төсөв болон Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ярих байжээ.
Энэхүү ажиллагааг АН-аас зохион байгуулж байгаа гэсэн хардлага намын нөхдөд нь байгаа боловч Засаг дарга асан Д.Одбаяр хуучин суудалдаа залрах битүүхэн хүсэл тээж нутгаараа эргэлдэх болжээ. Үнэхээр ч засаг ноёноос УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон тэрээр лааз өшиглөхийг яахан хүсэх билээ. Тэгээд ч Дорнод аймгийн Засаг даргын томилгоо наанатай, цаанатай байгаа нөхцөлд МАН-ынхан ч дотооддоо тийм ч эв түнжинтэй биш байгаа аж.
Аймгийн цагдаагийн хэлтсийнхэн Улаанбаатараас ирсэн хүчний байгууллагын хүнтэй хүч нэмэгдүүлэн очиж баривчилсан гэдэг нь юу л бол.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ