АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн гишүүдтэйгээ уулзаж байна

Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөнийхөн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна. Тэд намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа өнгөрөгч сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм. Тус хөдөлгөөнийхөн "сүүлийн сонгуулиудад тус нам аймагтаа байнга ялагдал хүлээсэн нь дотроо эв нэгдэлгүй, намаа хувь хүний өмч мэт болгосон явдал" гэсэн юм. Түүнчлэн тэд АН-ын дарга Н.Алтанхуяг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд хандан албан ёсны мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ. Энэхүү мэдэгдэлд “Намыг шинэчлэх хөдөлгөөн нь Дархан-Уул аймгийн хорооны сонгуулийг АН-ын дүрмийн хүрээнд шударга, ил тод, нээлттэй явуулж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж, тунгалагжуулна” гэсэн юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ