Дундговийн Засаг дарга огцорно

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар огцрох аж. Учир нь түүнийг өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрөө гаргаж хэлэлцүүлээгүй. Мөн нөхөн сонгуулийн үр дүнг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, ааш авир хурц, Мэргэжлийн хяналтын байцаагчийг зодсон, төсвийн мөнгийг төлөвлөгөөнөөс гадуур их хэмжээгээр зарцуулж түүнийгээ ИТХ-аар батлуулахаар улайрдаг, албан бус халаа сэлгээг хийж хамаатан садан, ах дүүсээ албан тушаалд хүргэдэг зэрэг олон шалтгаанаар огцруулахаар аймгийн ИТХ нь Ерөнхий сайдад хандаад байсан юм. Түүнийг огцруулах шийдвэр энэ долоо хоногтоо багтааж гарна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ