Ирц хүрээгүйгээс байнгын хороо хуралдсангүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаасхойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох байсан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанд 18 гишүүн оролцох ёстой ч өнөөдрийн хуралдаанд суухаар ердөө долоон гишүүн ирэв. Ингээд ирц бүрдэхгүй шалтгаанаар байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ