МАХН-ынхан улс төрийн тэмцэл өрнүүлэхэд бэлэн гэв

МАХН-ын анхдагчид хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Сонгинохайрхан дүүрэг дэх МАХН-ын Зуутын хорооны дарга нар оролцлоо. Тэд намын удирдлагуудынхаа хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, улс төрийн тэмцэл өрнүүлэхэд бэлэн байгаа гэж онцолсон юм. Мөн МАХН-ын гүйцэтгэх товчоонд шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Уг шаардлагад МАХН-ын удирдлага намын дүрмээ зөрчин, Нийслэлийн Мянгатын хурлуудыг хийлгэж,дарга, дэд дарга сонгох түр журам гэгчийг энэ оны аравдугаар сарын 24-ний өдрийн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөрдур мэдэн гаргаж, үүнийгээ Бага Чуулган болон Гүйцэтгэх Товчоогоор чтогтоолгаргуулалгүй , дүүргүүдийн хурлыг хүчээр хийлээ.МАХН-ын дүрмийн 14.1 болон 14.4.14-р заалтуудыг илт зөрчин, Бага чуулганы гишүүдийн эрхэнд халдаж,СХД-ээс сонгогдсон Бага чуулганы 17 гишүүдийг шууд чөлөөлж , оронд өөр 17 өөрийн танил тал хүмүүсийг Бага чуулганы гишүүнээртомиллоо. Мөн СХД-ийн Мянгатын даргаар Өвөрхангай аймгийн харьяат байсан,П.Цогтбаатарын ах дүү , урьд нь БГД-ийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан н.Лхагвасүрэн гэгч этгээдийг өөрсдийн автобусаар цуглуулж авчирсан хүмүүсээрээ сонгуулж баталсан.Зааланд үлдсэн 100 хүрэхтэй үгүйтэй тэр хүмүүс нь СХД-ийн МАХН-ын Мянгатын4686 гишүүдийн төлөөлөл болж чадахгүй, бөгөөд дарга , дэд даргыг ч сонгоходирц нь хүрээгүй гэж бид үзэж байна. Хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ 2013 оны 11-р сарын 19-нд Г.Давааням даргад бичгээр өгч нийт 32 зуутаас 23 зуутын дарга нар гарын үсгээ зурж хариу шаардсан.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ