УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан цагтаа эхэлсэнгүй. 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй байсны улмаас дөнгөж сая эхэлж байна. Өнөөдрийн чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин яг одоо Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ