"Р.Амаржаргалынхаа асуудлыг яах нь мэдэгдэхгүй дараад байна"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарим хуулийн төслийг дараад байх юм. Санаачлаад өргөн барьсан хууль тогтоомжийг нь гаргахгүй юм бол албан ёсоор хэлэлцээд буцаадаг, цэг тавьдаг байх хэрэгтэй. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хуульчлах тухай төсөл жил гаруй дарагдаж байна. Сүүлийн жишээ гэвэл, Р.Амаржаргалынхаа асуудлыг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дараад байна” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ