"УИХ-д нэр дэвших хүн архины бизнес эрхэлдэггүй байх ёстой"

Төрийн ордонд болж байгаа "Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо" үндэсний чуулганын үеэрХ.Баттулга сайд илтгэл тавьлаа. Тэрбээр "Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэсэн юм. Х.Баттулга сайд УИХ-д нэр дэвших хүний шалгуурт "архины бизнес эрхэлдэггүй байх" гэсэн заалт хуулинд оруулахаар бэлтгэж байгаагаа дуулгасан юм. Тэрбээр архины хор хөнөөлийг дурдаад энэ заалтыг заавал хуулинд оруулна гэдгээ чуулганд оролцогчдод амласан байна. Өнөөдөр нэг монгол хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ноогдож байгаа бөгөөд 100 хүний 20 нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ