"Засаг дарга нар томилогдохгүй байгаа нь надаас шалтгаалсан зүйлгүй"

"Ерөнхий сайд 30 минут" уулзалт өнөөдөрТөрийн ордонд боллоо. Уулзалтаар Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдын гомдлоорНийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр аймгууд ИТХ-аараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгийг хэлсэн юм. Тэрбээр аймгуудийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ