Р.Амаржаргал мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд гурван долоо хоног болж байна. Байнгын хорооны хуралдаанд өөрийн биеэр оролцож, асуудлыг хүссэн боловч намын нөхөд нь хойшлуулсан. Харин тэрбээр энэхүү асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхгүй бол сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр хүсэлт гаргасан шалтгаан, өргөдөл өгснөөс хойшхи үйл явдлын өрнөл зэргээр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ