СЕХ-г хууль бус ажиллагааг дэмжиж байна гэж үзэв


Увс аймгийн Тариалан сумын долоон иргэн Улаанбаатарт ирж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг огцруулахаар эсэргүүцлийн суулт хийж байгаа бөгөөд огцруулахыг хүссэн өргөдлөө СЕХ-нд өгсөн. Тэд шаардлагын хариугаа дөрвөн хоногийн дотор авна хэмээсэн боловч СЕХ-оос 30 хоногийн дотор хариуг өгнө хэмээсэн байна.Тиймээс тэд СЕХ-г хууль бус ажиллагааг таслан зогсоосонгүй харин дэмжиж байна хэмээн үзэж буй юм.
Харин СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбат “Төрийн бус байгууллагын төлөөлүүдийн өгсөн шаардлагыг СЕХ-ны хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа буюу 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө” гэсэн тайлбарыг хэллээ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ