Б.Пүрэвдоржийн цалинг нь 20 хувиар бууруулахаар болжээ

Засгийн хуралдааны шийдвэрээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад болон төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарт харицлага тооцохоор болсон байна. Тодруулбал, албан тушаалын цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж хувьд нэгэн телевизд ярилцлага өгөхдөө “Төрд тодорхой хэмжээгээр хүнд суртал байх ёстой” гэж хэлснийхээ төлөө асуудалд ороод байгаа билээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ