Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулна гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн "Улс төрийн намын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэмж судлах асуудал цөөнгүй байгаа тул одоогоор дэмжих боломжгүй гэж үзжээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулж, улсын болон орон нутгийн түвшний шийдвэр гаргагчид нь тухайн намын төв болон орон нутгийн удирдах байгууллагын гишүүн байж намын шийдвэрийг нийтийн эрх ашигтай уялдуулан улсын болон орон нутгийн хэмжээнд шийдэрлүүлэх боломжтой байхаар тусгасан байна. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Ингээд уг төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шатанд Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Б.Бурам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ