Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр 13.00 цагаас Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана.

УИХ-ын чуулганы “Г” танхимд 14.00 цагаас Төрийн байгууллагууд өөрт ноогдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Мөн 15.00 цагаас 334 тоот өрөөнд хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ