Л.Энх-Амгалан МоАХ-ын гишүүн байснаа дурсав

Ардчилсан хувьсгалын 24 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Л.Энх-Амгалан гишүүн өөрийн твиттер хуудаснаа МоАХ-ны гишүүн байснаа зарлав. Л.Энх-Амгалан гишүүн 1990 оны хоёрдугаар сард ардчилсан холбооны анхдугаар хуралд оюутнуудыг төлөөлж үг хэлж байжээ. Зарим жиргээчид түүнийг МОАХ-ны төлөөлөгчөөр тогтохгүй АН-ын ҮЗХ-ийн гишүүн хэмээсэн бол зарим нь МҮАН-ын гишүүнээр хэсэг хугацаанд байж байгаад МАН руу урвасан урвагч хэмээсэн юм. Харин Л.Энх-Амгалан гишүүн өөрийгөө зөвхөн МоАХ-ны гишүүн байсныг хэлээд, хэрэв АН-ын гишүүн байсан бол 1000 ам.доллар өгөхөө амлаад авав.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ