Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндсөн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын онцолсноор өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн аймагт Засаг дарга болон ИТХ-тай холбоотой асуудал хөндөгдөж, Засгийн газрын нэгдмэл байр суурьт нөлөөлөхүйц мэдээллүүд хэвлэлүүдэд гарсан нь энэ талын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь харуулсан байна. Тиймээс бүлэг энэ асуудлыг хэлэлцээд зарим өөрчлөлтийг хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Ингэхдээ тухайн шатны аймаг, нийслэлийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжилж томилдог. Тэгвэл өөрчлөлт оруулах хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх, сумын Засаг даргыг иргэд өөрсдөө томилдог байх зарчмын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ