Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн ордонд хоёр байнгын хорооны хуралдаантай. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай;

Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсэг байгуулах тухай.

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно

Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

“Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ